Бусад

Нийслэлийн хүн амын 10 хувь гурав дахь тунгаа хийлгэжээ

Өнөөдрийнн байдлаар нийслэлийн хэмжээнд вакцины 1 тунд 76, 2 тунд 304, нэмэлт сэргээх тунд 1,629 буюу нийт 2,009 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 1 тунгийн хамралт 74.4 хувь, 2 тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна. Мөн 2,861 жирэмсэн эх, 12-15 насны 65,197, 16-17 насны 25,729 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна. Улаанбаатар хотод суурин 33 цэгт 52 багийн 244 эмч, ажилтан ажиллаж, 3876 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн аж. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.