Бусад

Олон улсын чанарын стандартыг нэвтрүүлнэ

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч, ерөнхий инженер С.Сумъяадорж нарын холбогдох албаныхан өнөөдөр олон улсын стандартчиллын байгууллага болох “Монсертф” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Билгүүн, “Ворлд стандарт консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав нартай уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар олон улсын чанарын стандарт болох ISO 9001:2015, 45001:2018, ISO 14001 тогтолцоог байгууллагадаа нэвтрүүлэхээр ярилцаж, зөвлөх үйлчилгээ авах талаар санал солилцлоо.

Орчин цагт албан байгууллагууд цар хүрээгээ өргөжүүлж, олон улсад бүтээгдэхүүнээ экспортлох, олон улсын байгууллагатай хамтарч ажиллахын тулд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлдэг болсон. Энэ нь тухайн байгууллагын зохион байгуулалт болон ажлын хяналтын системийг сайжруулж, ажлын бүтээмж, үр өгөөж дээшилдэг давуу талтай болох нь нотлогдсон байдаг. Иймд “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн тухайд үйл ажиллагаандаа хүний нөөц, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байгаа нь энэ юм.