Сонгууль 2020

Сонгинохайрханчууд сонголтоо бататгаж Э.Батшугарыг дэмжихээ илэрхийлж байна

УИХ-ын хоёр тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Өнөөдөр 28-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Энхбаярын Батшугар дүүргийн 16, 17, 23, 30, 31, 39, 43-р хорооны иргэд сонгогчидтой уулзалт хийж мөрийн хөтөлбөрөө танилцуулан, санал бодлыг нь сонсчээ.

Сонгинохайрхан дүүргийнхэн 2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намыг багаар нь дэмжиж сонгосон. Дүүргийн удирдлагаас эхлээд Улсын Их Хурал хүртэл ард түмнээ сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгчид мөрийн хөтөлбөрөө шуурхай биелүүлж байгаад талархалтай байгааг иргэд, сонгогчид энэ үеэр хэлж байлаа. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуульд өмнөх сонгуулиар өгсөн саналаа дахин бататгаж Монгол Ардын намаас нэр дэвшигч Э.Батшугарт саналаа өгч, багаа бүтэн болгоно гэдгээ илэрхийлж байлаа.

Нэр дэвшигч Э.Батшугар санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. Америкийн хөрөнгө оруулалтын Жи Пи Морган банкинд хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байсан. Мөн Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан туршлагатай. Тиймээс цар тахлын үеийн хүндэрсэн эдийн засгаа сэргээх чухал шаардлагатай цаг үед түүний мэдлэг боловсрол, ажлын туршлага бодлого боловсруулах багийнханд чухал хэрэгтэй гэдгийг ч иргэд хэлж байсан юм.

“Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа эрчимтэй сэргээх мега төслүүдийг эргэлтэнд оруулж, байгалийн баялгаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зоригтой алхмуудыг хэрэгжүүлж байгаа. Олон жил ярьсан Оюутолгойн  гэрээг Монгол Улсад ашигтай хувилбараар эргэж харахаар боллоо. Энэ бүхэн бол байгалийн баялаг хэн нэгний өмч биш, ард түмний дундын өмч гэсэн үзэл баримтлалыг манай нам гол болгож байгаагийн илэрхийлэл. Цаашид ч уул уурхайн томоохон төслүүдийн 70-75 хувийн өгөөж гадныханд бус баялгийн эздэд үлддэг байх ёстой. Баялгийн сандаа өгөөжөө хуримтлуулж, баялаг дууссан ч бидний үр хүүхэд ч баялгийн сангаас хүртдэг байх бодлогыг бид хэрэгжүүлнэ. Энэ ажилд өөрийн мэдлэг чадвар, туршлагыг харамгүй зориулж ажиллах болно” гэж нэр дэвшигч Э.Батшугар ярьж байлаа. Мөн тэрээр Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүд, нийслэл, дүүргийн удирдлагуудтай гар нийлэн, нэг баг болж ажиллаж мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэх болно гэв.

УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Э.Батшугарын сонгуулийн штаб