Сонгууль 2020

18:00 цагийн байдлаар нөхөн сонгуулийн ирц Хэнтий аймагт 24.50%, Сонгинохайрхан дүүрэгт 28.2%-тай байна

Нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжлэх тул тухайн тойргийн сонгогчдыг хугацаандаа багтаж, саналаа өгөхийг уриалж байна

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдаж буй нөхөн сонгуулиар сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэхийн тулд УИХ-аас 2.2 тэрбум төгрөгийн зардал баталж, аймаг, нийслэл, сум дүүрэг, хэсгийн 148 сонгуулийн хороодод төрийн 2,500 орчим албан хаагч иргэдийн саналыг өгүүлэхээр ажиллаж байна. 18  цагийн байдлаар нөхөн сонгуулийн ирц Хэнтий аймагт 24.50%, Сонгинохайрхан дүүрэгт 28.2%-тай байлаа. Тиймээс иргэд, сонгогчид 22:00 цагаас өмнө сонгуулийн үйл ажиллагаанд оролцож, төрд өөрсдийн төлөөлөх хүнийг сонгохыг СЕХ-ноос уриалж байна.

Хэрэв санал хураалт 50 хувьд хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулах тул хүмүүсийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөний зардал гарна гэдгийг иргэд анхаарч үзнэ гэж найдаж байна хэмээлээ.

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт дуусахад 3 цаг үлдлээ. Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид амжиж саналаа өгөөрэй.