Бусад

О.Цогтгэрэл түгжилдсэн гэв үү

Хоёр дарга, хоёр тамгатай АН-ынхан УИХ-ын нөхөн сонгуульд нэгдэж орлоо гэх сүржин эвлэрлийг зарлаж, жирийн гишүүд дэмжигчдээ хуурчээ.

Эх сурвалжаас авсан мэдээллээр АН-ын цаасан дарга О.Цогтгэрэл УИХ-ын сонгуулийн 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд, дүүргийн намын гишүүдээ санал өгүүлэхгүй байх чиглэлийг өгч, ирц хүргэхгүй байлгах ажлыг гардан зохион байгуулсан аж. Хамгийн гол нь хуурамч эвлэрэл нэрэн дор Э.Бат-Үүл баатараараа туг тахиж орхижээ. Тодруулбал АН-ын цаасан дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, баатар биш болгосон Э.Бат-Үүлийнхээ замыг зааж улс төрөөс арчин, М.Тулгатад хариуцлага тооцох нөхцөлийг бүрдүүлж түгжилдсэн гэлцэж байна.

Ийнхүү Ардчилсан нам сүүлийн хоёр ч сонгуулиар дараалан ялагдал хүлээж, цагаан хуудастай өрсөлддөг улс төрийн нам болтлоо уналтад орж, улс төрийн хоёрдогч хүчний байр сууриа ХҮН-д алдаад байна.

Үүний хариуцлагыг АН-ын гишүүд О.Цогтгэрэл, М.Тулгат нараас нэхэж таарна. Учир нь шинэ дарга нар анхны сонгуульдаа мөн л ялагдал хүлээчихлээ. Тиймээс намын дүрмээрээ тэд ажлаа өгөх нөхцөл бүрдэж байгаа бололтой.