Халуун сэдэв

Риогоос өндөр хүүтэй мөнгө Оюутолгойд зээлүүлж мөнгө хүүлэх боломж олгожээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт хандаж өөрийн цахим хуудсаараа түүнийг буруутгасан байр суурийг илэрхийлжээ.

Түүний байр сууриас тодотгоход Ч.Сайханбилэг болон тэдний бүлэглэл нууцаар Дубайд очжээ. Тэр ч бүү хэл  “Рио Тинто”-г тансаг зардлаар ашгаа авсныг нь Ч.Сайханбилэг хүлээн зөвшөөрсөн, Риогоос өндөр хүүтэй мөнгө ОТ-д зээлүүлж мөнгө хүүлэх боломж олгосон, дагалдах баялгаас АМНАТ татвар тооцохгүй гэж УИХ-ын эрхэнд халдсан аж. Мөн Монгол улсыг 2053 он хүртэл өрийн дарамтад оруулсан гэрээ биш хууль бус “төлөвлөгөө”гэгчийг хийсэн бөгөөд Дубай бол УИХ-д танилцуулаагүй, цэвэр хуйвалдаан, асар том мөнгөний луйврын “ТӨЛӨВЛӨГӨӨ” гэдгийг ил хэлжээ. АН-ынхан засаглаж байх тэр жилүүдэд төрийг самарч, ард түмнийг туйлдуулсан нотолгоог өөрсдөө дотроосоо ийнхүү илчилж байна.

Ихэд уурссан АН-ын генсек асан Л.Эрхэмбаярын байр суурийг дэлгэрэнгүйгээр нь хүргэе...