Нийслэл

Сүхбаатар дүүрэг иргэдээ дархлаа сэргээх нэмэлт вакцинд хамруулах аян өрнүүлж байна

Сүхбаатар дүүргийн хэмжээнд иргэдээ дархлаа сэргээх нэмэлт вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлэхээр 2 сарын хугацаатай аян зарласан.

Аяны хүрээнд аж нэгж, албан байгууллагууд дархлаа сэргээх нэмэлт III тундаа хамрагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх үйлчилгээг ямар нэг хязгаарлалтгүй явуулна гэж мэдэгдсэний дагуу үйлчилгээний салбарын ажилтнууд түүний дотор залуус идэвх санаачилгатай, манлайлан оролцож байна.

Аж ахуйн нэгжүүддээ хүрч үйлчлэх зорилгоор дархлаажуулалтын суурин 4 цэгээс гадна явуулын 3 баг ажиллаж байгаа.   Хайртай бүхнийхээ төлөө хариуцлагатай байцгаая!