Бусад

"Омикрон" мутац хувилбар бүртгэгдсэн улсаас зорчин ирж байгаа, дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй

Улсын Онцгой комисс өнөөдөр COVID-19-н  шинэ хувилбар болох "Омикрон" мутац олон улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан хуралдсан байна. Хурлаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна.

Дэлхий нийтэд шинэ хувилбарыг судалж эхэлсэн. Эцсийн байдлаарх дүгнэлт гараагүй гэсэн ч  УОК-ын хурлаар хэд хэдэн асуудлыг авч шийдвэрлэсэн байна.

  1. Шинэ хувилбар бүртгэгдсэн улсаас зорчин ирж байгаа, тэдгээр улсаар дамжин өнгөрсөн  гадаадын иргэдийг хүлээн авахгүй байх
  2. Тэдгээр улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвар өндөртэй эрсдэлтэй бүсээр аялсан зорчсон Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд ирэхэд нь өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлалтад байлгах шийдвэр гарчээ.