Халуун сэдэв

Солонгос охид монгол сурагчийг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд хорьжээ

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тэд эл үйлдлээ бичин, бичлэгээ 5000 орчим воноор худалдсан байна. Энэ талаар БНСУ-ын MBC телевизийн мэдээгээр цацагдаад байна.

Хохирогч охины сэтгэл санааны хүнд байдалтай сургуульдаа явж чадахгүй байдалтай байгаа аж.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.