Бусад

БНСУ-д суугаа Элчин сайд болон Пусан хотод суугаа консулыг эгүүлэн татахаар болжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүрэн эрхийнхээ хүрээнд Пусан хотод суугаа консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татсан бол Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг татах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлжээ.

Тэднийг үеийнхээ хүүхдүүдэд дээрэлхүүлж, эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирсон 13 настай Монгол охины хэрэгт анхаарал хандуулаагүй гэдэг үндэслэлээр ийнхүү хариуцлага тооцож байгаа юм байна.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд Итгэмжлэх жуух бичгээ барьж байсан бол Пусан хотод суугаа консул Ц.Өнөрзаяа 2020 оны арванхоёрдугаар сард томилогдож байсан юм.