Улс төрийн намууд

Д.Тогтохсүрэн: Үнийн өсөлтийг тогтворжуулах шаардлагатай

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хоёрыг намын бүлгийн хурлаар хэлэлцлээ. Улмаар гишүүд үзэл баримтлалын хувьд дэмжлээ. Харин одоо УИХ-ийн чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжвэл ажлын хэсэг байгуулж ажиллана. Хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэж, эцэслэн батлах нь зүйтэй гэж үзсэн.

Өнөөдрийн бүлгийн хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, мэдээлэл хийсэн. Нэгдүгээрт, хоёр хөрш болон Казахстан улсын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Тус улсад байгаа манай улсын иргэдийн эрх ашиг зөрчигдөж буй эсэхийг анхаарахыг Консулын газарт даалгасан. Хоёрдугаарт улс орны дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед үнийн өсөлт нэмэгдэж байна. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна гэж Засгийн газар үзэж байгаа. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байгаа учир Засгийг газар судалгаа тооцоо хийж байна. Хил гааль дээр анхаарч, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарах чиглэлээр ярилцлаа" гэв.