Бусад

Сайн дурын нийгмийн даатгал төлөгчид цахимаар төлөлтөө хянах боломжтой

Сайн дурын нийгмийн даатгалын гэрээг "Нийгмийн даатгал" гар утасны аппликэшн болон daatguulagch.ndaatgal.mn сайтад хандан цахимаар байгуулах, сунгах, төлбөр төлөх, хянах боломжийг бүрдүүлжээ.

Сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоосоо дараах хувь, хэмжээгээр тооцон шимтгэлээ төлнө. Жишээ нь: (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2020 онд 420 000 төгрөг) Даатгуулагчийн сард төлөх шимтгэл (420 000*13.5%)=56700 төгрөг байна.

  • Тэтгэврийн даатгалд-11.5%
  • Тэтгэмжийн даатгалд-1.0%
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд-1.0%

Сайн дураар даатгуулагч ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмж , төлбөр авах эрхтэй вэ?

Сэтгэгдэл бичих

Энд дарж сэтгэгдэл бичих