Засгийн газар

Хариуцлагагүй ажилласан сайд нарт арга хэмжээ авч эхэллээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр,Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. БОАЖЯ-ны үйл ажиллагааг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан түр хариуцана.

Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг хотын дарга Д.Сумъяабазарт өглөө.