Орон нутаг

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо автомашиныхаа бүрэн бүтэн байдалд анхаарна уу

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 458 дуудлага мэдээллийг хүлээн авчээ.

Зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний ес нийслэлд, хоёр нь орон нутагт бүртгэгдсэн байна.Тус амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн гурван осол бүртгэгдэж гурван хүүхэд гэмтэж бэртсэн байна.Энэ долоо хоногт нийслэлээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн ихсэх тулд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцоно буу. Үүнээс гадна гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 148 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 101, орон нутагт 48 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ. Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн илрүүлэлтийг өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 7.4 хувиар өссөн болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.